Simulation du monorail sur l'autoroute 40, au carré D'youville dans la ville de Québec et traversant le pont de Québec.

Lire la suite


Voir la vidéo

 

L'avenir nous appartient

Хэд хэдэн үр ашиг => Цааш нь

 TrensQuébec нь нийгмийг хөдөлгөөнд оруулан хэдэн хэдэн үр дүнд хүргэх төсөл юм.

  • Квебек болон томоохон хотуудыг холбосон шугам бий болохоос гадна хэдэн арван жилийн турш санхүүгийн хөрөнгийг бүрдүүлэх бөгөөд өв хөрөнгийн эдэлгээний хугацааг уртасгана.
  • Квебек болон түүний бүх бүс нутагт эд баялаг, эдийн засгийн хөгжлийг бий болгоно. IREC-ийн судалгааны дагуу Монтреаль Квебекийг шугам дангаараа 23000 шууд ажлын байр бий болгож, нийт monorail сүлжээнд 89000 ажлын бий болно. Үүний үр дүнд Квебекийн ДНБ үлэмж хэмжээгээр нэмэгдэх болно.
  • Судалгааны төвийн үргэлжилсэн үйл ажиллагаагаар оюуны өмчийн хөрөнгийг бий болгох чухал ач холбогдолтой.
  • Квебек хотын хөгжлийг болон бат бөх байдлыг илтгэж тээврийн салбарт туршлагатай, дэлхий дахинд танигдсан, цаашлаад энэ технологио тээврийн бусад салбарт нэвтрүүлэх боломжтой болгоно.
  • Газрын тээвэртэй холбоотой Квебекийн үйлдвэрүүд monorial технологийн үр дүнд хөгжин цэцэглэх боломжтой болно. TQ monorail төслйин хүрээнд дараах байгууллагууд нягт холбоотой ажиллах боломжтой юм.

o    Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид (цамхаг, бэхэлгээний байгууламж, зам)
o    Тээврийн хэрэгсэл болон сансар судлалын үйлдвэрлэл;
o    Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг автоматжуулах үйлдвэрлэл;
o    Харилцаа холбооны үйлдвэрлэл (Тээврийн хэрэгсэл хооронд, удирдлагын төв хооронд);
o    Тээврийн системийн менежментийн компаниуд;

  • Квебек маркетинг бий болж энэхүү системийг дэлхий дахинд бусад хэмнэлттэй тээврийн салбарт экспортлох том боломж хөгжүүлэх. Өндөр нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүний худалдаанд Квебекийн тэнцлийн их хэмжээний өсөлт бий болно;
  • Ялангуяа шинэ, чухал технологийн бүрэлдэхүүн хэсэг болсон хүмүүсийн хувьд энэ шинэ бизнесийг бий болгосоноор Квебек бусдыг татах байдлыг хангана;
  • Жуулчдыг Квебекд татах болон хялбархнаар хямд зардлаар хот хооронд зорчих тээврийг хөгжүүлэн, Квебек дэхь соёлын болон спортын үйл ажиллагаанд хамрагдах байдлыг нэмэгдүүлэх;
  • Шатахуунааас хамааралтай олон улсын худалдааны алдагдлыг (одоогийн байдлаар 14 тэрбум доллар, цаашид ч өсөх хандлагатай) бууруулах;
  • Засгийн газрын санхүүжилтыг бэхжүүлэн Гидро-Квебекийн орлогыг нэмэгдүүлэх, Квебекийн эрчим хүчийг үр ашигтай ашиглаж тээврийн хэрэгслийн цахилгаанжуулалтанд оролцох;

    Дэлхий дахинд нүүрс хүчлийн хийг хязгаарлан нүүрс хүчлийн кредитийг авах.

 Бусад давуу талууд (Other benefits)

Monorail систем нь Квебек хотод өнөөгийн байдлаар тулгараад буй томоохон зам тээврийн түгжрэлийн асуудлууд тэдгээрийг шийдвэрлэхээр санал болгож буй өндөр өртөгтэй арга замуудад хариулт өгөх байх.

  • Квебек даяар monorail системийн сүлжээг нэвтрүүлснээр ард иргэд, ажил хэргийг ая тухтай, хэмнэлттэй байдлаар хангах болно.
  • Автозам болон хурдны зам дээр гарах авто ослыг 27 ба түүнээс дээш хувиар бууруулна. Эдгээр ослоос үүдсэн биеийн болон нийгмийн нөлөөний зардал буурах болно.
  • Зам засварын ажлын зардал буурна.
  • Шинээр зам тавих болон замыг өргөтгөх ажлын зардал буурна.
  • Ард иргэдийн monorail системийг ашиглах явдал өсөн нэмэгдэнэ.

    Цахилгаан тээврийн системийг барьж байгуулах нь хүрээлэн буй орчин, байгальд тодорхой үр өгөөжийг мөн өгнө.

  • Квебекийн газрын тосны хэрэглээг багасгах.
  • Хүн болон ачаа тээвэртэй холбоотой нүүрс хүчлийн хийн ялгаруулалт буурна.
  • Авто зам болон хурдны зам барихад байгаль орчинд үзүүлдэг нөлөөлөл буурна.

Monorail сүлжээний үйл ажиллагаа нь өөр олон талын ач холбогдолтой:

  • Нийгэм болон эрүүл мэндэд нөлөөлөж буй авто замын ослоор нас барагсдын тоо буурна.
  • Квебек болон бусад бүх нутаг хоорондоо түргэн хялбар байдлаар харилцах нь эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааг хөгжүүлнэ.