Simulation du monorail sur l'autoroute 40, au carré D'youville dans la ville de Québec et traversant le pont de Québec.

Lire la suite


Voir la vidéo

 

L'avenir nous appartient

Байгаль орчны олон ашиг тус => Цааш нь

ecologiqueӨндөрт байрласан monorail-ийн техникийн асуудлыг мэддэг болсоны хувьд monorail систем нь явган зорчигч, амьтад, болон доор нь байгаа хот суурин газрын хөдөлгөөнд саад бололгүй хэвийн байдлыг хадгалдаг гэдгийг ойлгож байгаа байх. Түүнээс гадна, дээш өргөгдсөн monorail зам тавих нь хурдан галт тэрэг болон бусад төрлийн хөнгөн галт тэргийн хувьд боломжгүй бөгөөд нэмэлт гүүр барих шаарддаггүй.

ecologiqueMonorail системийн судалгаагаар байгаль орчинд үзүүлэх үр ашиг, тогтвортой хөгжлийн асуудлыг чухлаар авч үзэж байгаа.

Нэгдүгээрт, monorail систем нь байгальд ээлтэй бөгөөд бусад тээврийн хэрэгслийн зорчих зай талбайд тулгуурлан ашиглагдсан газарт нутагт байрлах бөгөөд өөр хоорондоо 40-50 метрийн зайтай байрлах баганы ул мөрнөөс өөр зүйл байхгүй. Мөн түүнчлэн ногоон эрчим хүчний үүсгүүртэй байх бөгөөд Квебек хотод байх Гидро-цахилгаан үүсгүүр болон салхинаас цахилгаанаа гаргаж авна.

Нэмж дурьдахад, monorail сүлжээний дагуух автомашин, төмөр зам, автобусны хөдөлгөөн багасаж Квебекийн газрын тосноос хараат байдал буурна. Monorail системийг ашигласнаар зам тээврийн осол 27 хувиар буурна. Энэ тоон үзүүлэлт Франц улсад хурдан галт тэрэг ашиглаж эхлэхэд ажиглагдсан тоо баримт юм.

Бид өмнө дурьдсанчлан monorail шугам хурдан галт тэрэг шиг бүс нутгийг хоёр хэсэгт зааглахгүй бөгөөд тээврийн хэрэгсэл, явган зорчигч болон зэрлэг ан амьтдын хөдөлгөөнд ч саад учруулахгүй. Эцэст нь хэлэхэд, monorail систем нь дуу чимээгүй ба зорчигчид болон шугамын ойролцоо амьдрах иргэдэд хүндрэл учруулалгүй амгалан тайван байдлыг нь хангах болно.